A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛУЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот Дугаар 295 Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай санаачилгыг дэмжих тухай" Засгийн газрын 2006 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор баталсан "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай" санаачилгыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хянан зохицуулах үүрэг бүхий үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "гишүүд" гэсэн хэсэгт дараахь нэмэлт оруулсугай: "-Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал; -Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал /тохиролцсоноор/; -Хүний эрх, хөгжил төвийн тэргүүн /тохиролцсоноор/; -Ил тод байдал сангийн тэргүүн /тохиролцсоноор/".

Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
М.ЭНХБОЛД С.БАТБОЛД