A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 310 Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай. 2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1993 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 137 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
М.ЭНХБОЛД С.БАТБОЛД