A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Тухайн газар эзэмшигч буюу өмчлөгч нь өөрийн эзэмшлийн буюу өмчийн газраас өөрийн ахуйн хэрэгцээнд ашиг олох зорил
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ЖУРАМ, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 81 Ашигт малтмалын тухай хуулийн 7.5, 60.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. "Газар өмчлөгч, эзэмшигчийн ашиг олох зорилгогүйгээр өөрийн ахуйн хэрэгцээнд тухайн газартаа ашиглаж болох түгээмэл тархацтай ашигт малтмалын жагсаалт"-ыг 1 дүгээр, "Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох, төлөх журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. 2. Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох, төлөх журмыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Сангийн сайд бөгөөд Үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Баяртсайхан, энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд У.Хүрэлсүх нарт даалгасугай. 3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 234 дүгээр тогтоол, "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1998 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 49 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Сангийн сайд бөгөөд Үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч
М.ЭНХБОЛД Н.БАЯРТСАЙХАН