A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАМЫН-ҮҮД ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСИЙН СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙ /ЗГ-ын 2007 оны 94-р тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ "ЗАМЫН-ҮҮД" ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСИЙН СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙ 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот Дугаар 94 Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалт (тендер)-ын эхний үе шат амжилтгүй болж цаашид уралдаант шалгаруулалтын аргаар стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах боломжгүй болсныг удаа дараагийн тендер шалгаруулалтын дүн харуулж байгаатай холбогдуулан ""Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын тухай" Засгийн газрын 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 313 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 2. "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн стратегийн хөрөнгө оруулагчийг олон улсын туршлагатай, арван сая ам.доллараас доошгүй хэмжээний дэнчин тавих санхүүгийн чадвар бүхий гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдээс сонгон шалгаруулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллан дүнг Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхсайханд даалгасугай. 3. Шалгарсан стратегийн хөрөнгө оруулагчтай Чөлөөт бүсийн тухай хуулийн 7.1.4-т заасны дагуу гэрээ байгуулан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагч Я.Гантөмөрт зөвшөөрсүгэй. Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Монгол Улсын Шадар сайд М.ЭНХСАЙХАН