- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР БОДОХ ЦАЛИНГИЙН АНГИЛАЛ, ИНДЕКСИЙГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2007 оны 109 дүгээр тогтоолоор хүчингүй/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР БОДОХ ЦАЛИНГИЙН ИТГЭЛЦҮҮР БАТЛАХ ТУХАЙ 2007 оны 5 дугаар сарын 2 -ны өдөр Улаанбаатар хот Дугаар 109 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хавсралт ёсоор баталсугай. 2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр шинэчлэн батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт даалгасугай: а/ Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг энэ тогтоолын хавсралтаар батлагдсан цалингийн итгэлцүүрээр шинэчлэн тогтоож 2007 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс тооцон олгох; б/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хэрэглэсэн боловч тэтгэвэр нь нэмэгдээгүй иргэдийн тэтгэврийг одоо авч байгаа хэмжээнээс нь бууруулахгүй байх зарчим баримтлах. 3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн ангилал, индексийг батлах тухай" Засгийн газрын 2006 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 207 дугаар тогтоолыг 2007 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд | Сангийн сайд | Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд | ||
М.ЭНХБОЛД | Н.БАЯРТСАЙХАН | Д.ДЭМБЭРЭЛ |
Монгол Улсын Ерөнхий сайд | Сангийн сайд | Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд | ||
М.ЭНХБОЛД | Н.БАЯРТСАЙХАН | Д.ДЭМБЭРЭЛ |
Засгийн газрын 2007 оны 109 дүгээр тогтоолын хавсралт НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР БОДОХ ЦАЛИНГИЙН ИТГЭЛЦҮҮР
¹ | Он | Итгэлцүүр |
1. | 1990 ба түүнээс өмнөх онууд | 200 |
2. | 1991 | 100 |
3. | 1992 | 50 |
4. | 1993 | 24 |
5. | 1994 | 12.60 |
6. | 1995 | 10.06 |
7. | 1996 | 4.60 |
8. | 1997 | 3.83 |
9. | 1998 | 3.54 |
10. | 1999 | 3.22 |
11. | 2000 | 2.06 |
12. | 2001 | 1.74 |
13. | 2002 | 1.51 |
14. | 2003 | 1.51 |
15. | 2004 | 1.28 |
16. | 2005 | 1.20 |
17. | 2006 | 1.00 |
18. | 2007 | 1.00 |
¹ | Он | Итгэлцүүр |
1. | 1990 ба түүнээс өмнөх онууд | 200 |
2. | 1991 | 100 |
3. | 1992 | 50 |
4. | 1993 | 24 |
5. | 1994 | 12.60 |
6. | 1995 | 10.06 |
7. | 1996 | 4.60 |
8. | 1997 | 3.83 |
9. | 1998 | 3.54 |
10. | 1999 | 3.22 |
11. | 2000 | 2.06 |
12. | 2001 | 1.74 |
13. | 2002 | 1.51 |
14. | 2003 | 1.51 |
15. | 2004 | 1.28 |
16. | 2005 | 1.20 |
17. | 2006 | 1.00 |
18. | 2007 | 1.00 |
Текст томруулах
A
A
A

