- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОЖ БАЙГАА ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2007 оны 110-р тогтоолоор хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ 2007 оны 5 дугаар сарын 2–ны өдөр Улаанбаатар хот Дугаар 110 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5.4-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 56250 төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 37500 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоож 2007 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй. 2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2007 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг 2007 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд | Сангийн сайд | Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд | ||
М.ЭНХБОЛД | Н.БАЯРТСАЙХАН | Д.ДЭМБЭРЭЛ |
Текст томруулах
A
A
A

