- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тайван цагийн сургалтыг зохион байгуулах журам/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2007 оны 5 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 122
Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Журам батлах тухай" Засгийн газрын 2002 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 230 дугаар тогтоолоор батлагдсан "Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулах журам"-ын 1.2.2, 1.2.3, 1.2.5, 1.2.6 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"1.2.2. Цэргийн бэлтгэл албанд байгаа 60 хүртэлх насны ахлах офицер;
1.2.3. Цэргийн бэлтгэл албанд байгаа 55 хүртэлх насны дунд офицер, ахлагч; 1.2.5. Цэргийн бэлтгэл албанд байгаа 19-50 насны байлдагч, түрүүч;
1.2.6. 18-50 насны цэргийн жинхэнэ албанд тэнцэх иргэд".
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Батлан хамгаалахын сайд М.СОНОМПИЛ
Текст томруулах
A
A
A
