- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ОРОН ТОО, ЦАЛИН ТОГТООХ НЭГЖИЙН ТУХАЙ /Засгийн газрын 2007 оны 141 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооц

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН ОРОН ТООГ БАТЛАХ ТУХАЙ 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 141 Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Монгол Улсаас гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын орон тоог хавсралтын ёсоор баталсугай. 2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дипломат төлөөлөгчийн газруудын орон тоо, цалин тогтоох нэгжийг батлах тухай" Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 168 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, "Зарим Элчин сайдын яаманд консулын хэлтэс байгуулах тухай" Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 152 дугаар тогтоолын 2, 3 дугаар зүйл, "Зарим Дипломат төлөөлөгчийн газрын орон тоо, цалин тогтоох нэгжийн тухай" Засгийн газрын 2003 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 214 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Гадаад хэргийн сайд Н.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
