A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ТОГТООЛД ЄЄРЧЛЄЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2006 оны З дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 55 Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. "Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай" Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралтын 3.8-ын "... Харин 2005 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш их, дээд сургуульд шинээр элсэн орсон нэг хүүхдийнх нь сургалтын зардлыг төлөх асуудлыг төр хариуцахгүй." гэснийг хассугай. 2. Төрийн зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа гэрээт ажилчдын гэр бүлээс нь магадлан итгэмжлэгдсэн их, дээд, мэргэжлийн сургуульд 2005-2006 оны хичээлийн жилд элсэн орсон 1 хүүхдийнх нь сургалтын төлбөрийг Сургалтын төрийн сангаар дамжуулан зохих журмын дагуу олгоход шаардагдах зардлыг 2006 оны төсөвт нэмж тусгах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт хариуцуулсугай. З. Өөрийн орлогоороо зарлагаа нөхөн ажилладгаас бусад төсөвт байгууллагад гэрээгээр ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа гэрээт ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэл баримтлан ажиллахыг төсвийн байгууллагын Ерөнхий менежер нарт даалгасугай. Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН