- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дүрэм/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ТОГТООЛ ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 130 Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 164 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 4.2-ын "бөхийн цолны эрэмбээр гаргасан жагсаалтын дагуу тулгаж, бусад даваанд цолны болон амжилтын эрэмбээр угтуул бөх нэр сонсон" гэснийг "бөхчүүдийг цолны болон амжилтын эрэмбээр тулгаж барилдуулах бөгөөд бусад даваанд дээрх эрэмбээр, дархан аварга цолтнууд цолны эрэмбээр" гэж, 8.2-ын "барилдааны шөвгийн 16-д үлдсэн" гэснийг "барилдаанд тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн" гэж, 8.3 болон мөн тогтоолын 4 дүгээр хавсралтын 5.4-ийн "дээж" гэснийг "сорьц" гэж тус тус өөрчилсүгэй. 2. "Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 119 дүгээр тогтоолын хавсралтын 11 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулж, мөн хавсралтын 12 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай: "11.1. Улсын баяр наадамд айрагдсан бүх морийг сэргээшийн шинжилгээнд оруулна. 11.2. Сэргээшийн шинжилгээнд сорьц авах, хадгалах, шилжүүлэх ажлыг Зохион байгуулах хорооноос баталсан журмын дагуу салбар хороо, Монголын үндэсний олимпийн хороо хамтран зохион байгуулна. 11.3. Хурдан морины уралдаантай холбогдон гарсан маргааныг салбар хороо шийдвэрлэнэ. 11.4. Салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Зохион байгуулах хороонд, Зохион байгуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд тус тус гомдол гаргаж болно". Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
