- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ОБЪЕКТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-3-16-ны 91-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 223 Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаар тогтоолоор баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалт"-д дор дурдсан агуулга бүхий 4 дүгээр зүйл нэмсүгэй: "Дөрөв. Цагдаагийн төсөвт хамгаалалтад байх объектууд 1. Гадаадын Элчин сайдын яам болон Дипломат төлөөлөгчийн газар. 2. НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар." 2. Гадаадын Элчин сайдын яам, Дипломат болон НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрыг цагдаагийн төсөвт хамгаалалтад авсантай холбогдон гарах зардлыг жил бүрийн төсөвтөө тусган санхүүжүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт даалгасугай. Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.ОДБАЯР
Текст томруулах
A
A
A
