- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2007 оны 240-р тогтоолоор хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 240 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны болон иргэд хоорондын хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2007 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 535 төгрөг 71 мөнгө буюу сард 90000 (ерэн мянган) төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай. 2. Энэ тогтоол гарсантай холбогдуулаи "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 174 дүгээр тогтоолыг 2007 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай. Монгол улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
