- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ОРОН СУУЦНЫ ТУХАЙ /энэ хуулийг 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ОРОН СУУЦНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн төгсгөлд дор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй: "Төрийн эрх бүхий байгууллагын төлөөлөгч гишүүдийн хуралд төрийн өмчийн сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцоно. Харин дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлаар шийдвэр гаргахад хуралд оролцож буй бусад сууц өмчлөгчдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ." 2 дугаар зүйл.Дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн эхэнд "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол" гэж нэмсүгэй. 3 дугаар зүйл.Дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулийн 4, 5 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1 /4 дүгээр зүйл: "4 дүгээр зүйл.Дундын өмчлөлийн эд хөрөнгө 1.Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь зүйл хамаарна: 1/нийтийн зориулалттай орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, зоорийн давхар, дээвэр, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, халаалт, халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэлх, цахилгааны ороолтын самбар хүртэлх, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, орон сууцны байшингийн +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд; 2/хязгаартай ашиглах дундын өмчлөлийн эд хөрөнгө: тухайн сууцны гадна буюу дотор байгаа нэг буюу хэд хэдэн сууцанд үйлчлэх инженерийн шугам сүлжээ, салхижуулалтын хоолой, давхрын хаалга, цонх, төрөл бүрийн хаалт, довжоо, саравч, тагт, сэрүүн тавцан болон бусад тоног төхөөрөмж; 3/орон сууцны дэвсгэр газрыг эзэмших, ашиглах эрх. 2.Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө. 3.Орон сууцны дэвсгэр газрын өмчлөлийн харилцааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна. 4.Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг Иргэний хуульд заасан гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад олгож болно. 5.Сууц өмчлөгчид нь орон сууцны байшингийн доторх дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх, орон сууцны дэвсгэр газрыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхдээ инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, үйлчилгээ эрхэлж буй эрх бүхий мэргэжлийн байгууллагад саад учруулахыг хориглоно."; 2/5 дугаар зүйл: "5 дугаар зүйл.Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг хуваарилах 1.Орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, зоорийн давхар, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай, түүний тагт, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлоход уг зардлыг тухайн орон сууцны байшин дахь нийт сууцны тоонд хуваана. 2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд сууц, сууцны бус зориулалттай хэсгийн өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлоход түүний өмчилж байгаа сууц, сууцны бус зориулалттай хэсгийн талбайг тухайн орон сууцан дахь сууц, сууцны бус зориулалттай хэсгийн нийт талбайн нийлбэрт харьцуулсан харьцаагаар тодорхойлно. 3.Хязгаартай ашиглах дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө. 4.Хувьчлагдсан орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн их засварт зориулан сууц өмчлөгчдийн холбоонд төрөөс зохих хууль тогтоомжийн дагуу хөнгөлөлттэй, удаан хугацааны зээл олгож болно. 5.Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараахь тохиолдолд дор дурдсан сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болно: 1/дундын өмчлөлийн зарим эд хөрөнгийн засвар, үйлчилгээ нь тодорхой сууц өмчлөгчийн ашиг сонирхолд бусдынхаас илүү нийцэж байгаа; 2/сууц, сууцны бус зориулалттай хэсэгт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа. 6.Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт /халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг/-ын төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө." МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
