- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ОРОН СУУЦНЫ ТУХАЙ /энэ хуулийг 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ОРОН СУУЦНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "2. Холбоо нь зөвхөн тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулах бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байна." 2 дугаар зүйл. Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
