A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
Бүлэг: 1979

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1999 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Онцгой албан татварын хуулийн 1 дүгээр зүйлд "болон зарим үйл ажиллагаанд" гэснийг, З дугаар зүйлд "болон Казиногийн үйл ажиллагаа эрхэлж байгаа" гэснийг, 4 дүгээр зүйлийн гарчигт "үйл ажиллагаа" гэснийг, мөн зүйлийн 1 дэх хэсэгт "болон үйл ажиллагаа" гэснийг тус тус хассугай. 2 дугаар зүйл. Онцгой албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь заалт, 6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн З дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. З дугаар зүйл. Энэ хуулийг Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

Хэвлэх