- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2000 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Онцгой албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "4.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д заасан импортын суудлын автомашинд түүний үйлдвэрлэгдэн гарснаас хойших хугацааг харгалзан автомашин тутамд дараахь хэмжээгээр /ам.долларт шилжүүлснээр/ онцгой албан татвар ногдуулна:
Үйлдвэрлэгдэн гарснаас хойших хугацаа | Татварын дүн |
0-3 жил | 500 |
3-аас 10 жил | 1000 |
10-аас дээш жил | 2000 |
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2000 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Онцгой албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6 дахь заалт нэмсүгэй: "6/газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан импортолсон автобензин, дизелийн түлш." 2 дугаар зүйл.Энэ хуулийг 2000 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Онцгой албан татварын хуулийн 7 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 7 дахь заалт нэмсүгэй: "7/гадаад орнууд дахь Монгол Улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газарт, түүнчлэн Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар томилогдон ажиллаад эх орондоо бүрмөсөн буцаж ирж байгаа иргэний хувийн хэрэглээний суудлын автомашин /1-ээс илүүгүй/." МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
