- Нүүр
- Монгол Улсын хууль
- УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТУХАЙ /энэ хуулийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Ургамал хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт дор дурдсан заалт нэмсүгэй: "6/ ургамал хамгаалахад ашигладаг бодис импортлох, худалдах зөвшөөрөл олгох." 2 дугаар зүйл. Ургамал хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь заалтын "ургамал хамгаалах албанаас" гэснийг хассугай. 3 дугаар зүйл. Ургамал хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, 8 дугаар зүйлийн 5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 4 дүгээр зүйл. Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
