A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ШИНЖЛЭХ УХААН,ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 12 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
Бүлэг: 1979

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 24.2-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай. "24.2. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 343.1-д заасны дагуу захиалагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлэх үүрэгтэй." . 2 дугаар зүйл. Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх