- Нүүр
- Монгол Улсын хууль
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9.2.10 дахь заалтыг "9.2.10.тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйлдвэрлэл явуулахдаа технологийн зориулалтаар ашиглах, угсарч суурилуулах тоног төхөөрөмж, хүнд механизм. Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтыг Засгийн газар батална."гэж өөрчлөн найруулсугай: 2 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6.2 дахь хэсгийн "1З хувиар" гэснийг "15 хувиар" гэж өөрчилсүгэй. З дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай. 4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
