- Нүүр
- Монгол Улсын хууль
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн З, 4, 8, 9 дүгээр зүйлд дор дурьдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй. 1/ З.1.9, 3.1.10 дахь заалт: "3.1.9. "нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр" гэж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа үйлдвэрлэж, ажил, үйлчилгээ үзүүлэн орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрсэн өдрийг; 3.1.10. "гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа" гэж давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшигийн улмаас учирсан гарз, хохирлыг арилгахад зориулсан болон Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулсан Монгол Улсын Олон улсын гэрээний дагуу хариу төлбөргүй илгээсэн барааг; Буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас өгсөн санхүүжилт /мөнгөн хөрөнгө/-ээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээ үүнд нэгэн адил хамаарна. 2/ 4.7, 4.8, 4.9 дэх хэсэг: "4.7. Иргэн, хуулийн этгээдийг эрхлэн гүйцэтгэж байгаа үйл ажиллагааных нь хувьд энэ хуулийн 5, 9 дүгээр зүйлд заасны дагуу татвар ноогдуулах, татвараас чөлөөлөхөд төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас баталсан "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг баримтална. 4.8.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн бүртгүүлснээс хойшхи тухайн нэг жилийн хугацааны татвар ногдох орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрээгүй нь аж ахуйн нэгж, байгууллагын хувьд санхүүгийн тайлангаар, иргэний хувьд орлого, татвар тодорхойлох хуудсаар нотлогдсон бөгөөд дараагийн жилүүдэд уг орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрэхгүй нөхцөлд харьяалах татварын алба нь түүнийг татвар төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хураана. Татвар төлөгчийг бүртгэлээс хассан нь дахин бүртгүүлэхгүй байх үндэслэл болохгүй. 4.9.Үндэсний татварын ерөнхий газар улсын хэмжээнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн болон бүртгэлээс хассан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нэрийн жагсаалтыг сар бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэллээр нийтэд мэдээлж байна." 3/ 8.2 дахь хэсэг: "8.2. Энэ зүйлийн 8.1 дэх хэсэг нь гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй гэрээ хийж, экспортын үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэж байгаа, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдэд хамаарна." 4/ 9.1.13 дахь заалт, 9.5 дахь хэсэг: 9.1.13. Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч байгууллага /туроператор/-ын гадаадын жуулчдад үзүүлэн үйлчилгээ; 9.5.Энэ зүйлийн 9.2.3-т заасан татварын чөлөөлөлтийг гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт эдлүүлэхдээ төлсөн татварыг нь буцаан олгох зарчмыг баримтална. 2 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд дор дурьдсан агуулгатай 131 дугаар зүйлийг нэмсүгэй. "131 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага 131.1. Энэ хуулийн 4.2, 4.3-т заасны дагуу татвар төлөгчөөр бүртгүүлвэл зохих иргэн, хуулийн этгээд харьяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ аваагүй бөгөөд бүртгүүлвэл зохих хугацаанаас хойш үйл ажиллагаа явуулан орлого олж байсан нь тогтоогдвол бүртгүүлээгүй хугацаанд олсон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогын дүнгийн 8 хувьтай тэнцэх торгууль ногдуулна. 131.2. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ аваагүй иргэн, хуулийн этгээд өөрийн борлуулж байгаа бараа, ажил үйлчилгээндээ уг татварыг ногдуулан түүнийг бусдаас нэхэмжлэн авч хууль бусаар нэмэгдэл орлого олсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол түүний бусдаас нэхэмжилж авсан татварыг төсөвт нөхөн төлүүлж, нэхэмжилж авсан өдрөөс хойшхи хоног тутамд нөхөн төлүүлсэн татварын дүнгээс бодож 1 хувийн хүү ногдуулна." З дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 1.1-ийн "импортоор авсан" гэсний дараа "болон экспортолсон", 4 дүгээр зүйлийн гарчгийн "бүртгэх", гэсний дараа "бүртгэлээс хасах", 4.1-ийн "импортолж байгаа" гэсний дараа "болон экспортолж байгаа", "түүнчлэн" гэсний дараа "аливаа", 9.1.4-ийн "үйлчилгээ;" гэсний дараа "Энэ нь эм, эм бэлдмэл, эмнэлгийн багаж, техник хэрэгсэл үйлдвэрлэх, худалдан борлуулахад хамаарахгүй", 9.2.3-ын "консулын газрын" гэсний дараа "албан ажлын", 9.2.9 –дэх заалтын дараа "Энэ заалт тухайн төрлийн анхдагч түүхий эд үйлдвэрлэгчид хамаарна."; 9.2.11-ийн "борлуулах" гэсний дараа "Энэ заалт худалдан борлуулах зориулалтаар шинээр барьж байгуулсан орон сууцны зориулалттай байр буюу түүний хэсэгт хамаарахгүй", 11.3-ын "бараа," гэсний дараа "ажил", 13.1-ийн "төлж," гэсний дараа "батлагдсан маягтын дагуу", "тайлангаа" гэсний дараа "гарган" гэж тус тус нэмсүгэй. 4 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн дараахь хэсэг, заалтуудыг дор дурьдсанаар өөрчлөн найруулсугай. 1/ 4.3 дахь хэсэг. "4.3. энэ хуулийн 5.1.4 болон 9 дүгээр зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын З өдөрт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгоно. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээний загварыг Үндэсний татварын ерөнхий газрын дарга батална." 2/ 10.1 дэх хэсэг: "10.1. Татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж эхлэх хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцох бөгөөд харин уг татварыг ногдуулах тухайн борлуулалтын хувьд дор дурьдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр татвар ногдуулах хугацааг тогтооно;" 3/ 11.1, 11.5 дахь хэсэг: "11.1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн бүртгүүлсэнээсээ хойшхи хугацаанд мөн хуулийн 5, 6 дугаар зүйлд зааснаар ногдуулж төлсөн дор дурьдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно;" 11.5.Татварын алба татвар төлөгчийн төсөвт илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар, гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын төсөвт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн байгууллагууд татварын албатай тооцоо хийснээс хойш ажлын 15 өдрийн дотор хянаж баталгаажуулан, төсвөөс буцаан олгуулах асуудлыг санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжлан шийдвэрлүүлнэ." 5 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.2-ын "30 хоногийн" гэснийг "ажлын 10 өдрийн", 11.8-ын "Сангийн сайд" гэснийг "санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн", 12.4-ийн "Сангийн яаманд" гэснийг "санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад", 12.2-ын "З хоногийн" гэснийг "ажлын З өдрийн", 12.3-ын "З хоногийн дотор" гэснийг "ажлын З өдөрт багтаан", 13.1-ийн "15-ны" гэснийг "10-ны" гэж тус тус өөрчилсүгэй. 6 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.5 дахь хэсгийг хассугай. 7 дугаар зүйл. Энэ хуулийг 2001 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л. ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
