- Нүүр
- Монгол Улсын хууль
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "9.2.15. борлуулсан алт" гэсэн заалт, 11.4.2 дахь заалтын "бусад төрлийн" гэсний өмнө "хууль тогтоомжийн дагуу улсын төвлөрсөн төсөвт орох" гэж тус тус нэмсүгэй. 2 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6.3 дахь хэсгийн "Алтнаас бусад" гэснийг хассугай. 3 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай. 4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
