A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
Бүлэг: 1979

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2002 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт дараахь заалт нэмсүгэй. "11.3.4. энэ хуулийн 9.1.1, 9.1.3, 9.1.4, 9.1.6, 9.1.10, 9.1.13, 9.2.15-д заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортолсон болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ." 2 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3.1.10 дахь заалтын "дагуу" гэсний дараа "болон олон улсын тусламжийн байгууллагын шугамаар" гэж; "байгууллагаас өгсөн санхүүжилт" гэсний өмнө "болон буяны" гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9.1.1-ийн "з" заалтыг хүчингүй болсонд тооцсугай. 4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх