- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСО

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 1З, 14, 15, 16, 17 дахь хэсэг тус тус нэмсүгэй: "13.Үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих нөхцөл бүрдэж байгаа бүс нутгийн аймгийн татварын албанд бүртгүүлэн, тухайн аймгийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ шинээр эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварыг эхний жилд бүрэн чөлөөлж, дараагийн хоёр жилд 50 хувиар хөнгөлнө. 14.Үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих нөхцөл сул бүрдсэн бүс нутгийн аймгийн татварын албанд бүртгүүлэн, тухайн аймгийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ шинээр эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварыг эхний жилд бүрэн чөлөөлж, дараагийн хоёр жилд 75 хувиар хөнгөлнө. 15.Энэ зүйлийн 14 дэх хэсэгт заасан үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих нөхцөл сул бүрдсэн аймгуудын төвөөс 100-гаас дээш километр алслагдсан сумдын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ шинээр эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварыг эхний хоёр жилд бүрэн чөлөөлж, дараагийн жилд 50 хувиар хөнгөлнө. 16.Энэ зүйлийн 1З, 14, 15 дахь хэсэгт заасан хөнгөлөлтөд хамаарах аймаг, сумдын жагсаалтыг Засгийн газар батална. 17.Энэ зүйлийн 1З, 14, 15 дахь хэсгийн заалт тухайн аймгийн нутаг дэвсгэрт олборлох салбарын болон согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлж байгаа, мөн санхүүгийн болон татварын тайлангаа нэгтгэн, төвлөрсөн журмаар төсөвтэй тооцоо хийдэг аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй." 2 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтаас "Банкны зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгийг татвар ногдох орлогоос хасч тооцно." гэсэн 2 дахь догол мөр, мөн заалтын 6 дахь догол мөрөөс "болон сайн дурын", мөн хуулийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтаас "үнэт металлаас бусад эрдсийн түүхий эд" гэснийг тус тус хассугай. З дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтыг "7.нийгэмд үйлчилдэг улсын бүртгэлтэй төрийн бус байгууллагын орлого;" гэж өөрчлөн найруулсугай. 4 дүгээр зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З, 8, 9 дүгээр заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 5 дугаар зүйл. Энэ хуулийг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
