A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСО
Бүлэг: 1979

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй: 1/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт: "7/ Монгол улсад оршин суугч бус хуулийн этгээд;" 2/ 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг: "5. Хуулийн этгээдэд эрхлэн гүйцэтгэж байгаа үйл ажиллагааных нь хувьд энэ хуулийн 4, 5, 7 дугаар зүйлд заасны дагуу татвар ногдуулах, татвараас чөлөөлөх, хөнгөлөхдөө төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас баталсан "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг баримтална." 2 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "хөдөлмөрийн хөлс" гэсний дараа "нэмэгдэл хөлс" гэж, "онцгой" гэсний дараа "болон үл хөдлөх эд хөрөнгийн" гэж, "бусдад учруулсан хохирлыг нөхсөн төлөөс" гэсний дараа ", харилцан хамаарал бүхий хуулийн этгээдээс татвар төлөгчид олгосон зээл болон хүү тооцогдох аливаа өр төлбөрийн дүн нь зээлдүүлэгчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн дүнгийн 30-аас дээш хувь байвал илүү гарсан дүнд ногдох зээл болон өр төлбөрийн хүүгийн зардлыг" гэж, мөн зүйлийн "Үндсэн хөрөнгийн бүлэг" гэсэн хүснэгтийн "машин, техник, тоног төхөөрөмж" гэсний дараа "компьютер" гэж, 7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн "хөнгөлнө." гэсний дараа "Энэ нь ноос, ноолуур угаах, самнах, арьс ширний анхан шатны боловсруулалт хийдэг үйлдвэрт хамаарахгүй." гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг: "3. Гадаад валютаар олсон орлогыг төгрөгт шилжүүлэхдээ уг валютыг банкинд худалдах тухайн өдрийн Монгол банкнаас тогтоосон ханшийг үндэслэнэ." 4 дүгээр зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "5 хувиас" гэснийг "10 хувиас" гэж, "түлшний хөнгөлөлт" гэснийг "түлшний үнийн хөнгөлөлт" гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын "хонжворт олгосон хөрөнгийг" гэснийг "хонжворт олгосон мөнгөн хөрөнгө болон барааны үнийг" гэж, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын "татвар төлөгчийн" гэснийг "хуулийн этгээдийн" гэж, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын дугаарыг "8" гэж, мөн заалтын "1-6-д" гэснийг "1-7-д" гэж тус тус өөрчилсүгэй. 5 дугаар зүйл. Энэ хууль 2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх