A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСО
Бүлэг: 1979

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2002 оны 12 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн "ногдол хувь, хувьцаа," гэсний дараа "төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд ногдох хувьцаа болон" гэж; 8 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "шилжүүлнэ." гэсний дараа "Энэ тухай тайланг дараа улирлын эхний сарын 10-ны дотор улирал бүр өссөн дүнгээр, жилийн эцсийн тайланг дараа оны эхний сарын 10-ны дотор гаргаж, харьяалагдах татварын албанд тушаана." гэж тус тус нэмсүгэй. 2 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн "Өмч хувьчлах тухай хуулийн дагуу" гэснийг хассугай. 3 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай. 4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх