- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСО

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2003 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийн дараа "Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны эрсдэлийн санд; бусад үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны болзошгүй алдагдлыг нөхөх нөөц санд; хадгаламж, зээлийн болон бусад үйл ажиллагаа зэрэг эрхэлдэг хоршооны тухайд аль нэг санд нь төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг татвар ногдох орлогоос хасч тооцно." гэж нэмсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
