A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2006 оны 7 дугаар сарын 8-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 17, 18 дахь заалт нэмсүгэй: "17/ "үндсэн орд" гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд бүрэлдэн тогтож, анх үүссэн чулуулагтайгаа нэг орон зайд байрлаж байгаа эрдэс баялгийн хуримтлалыг; 18/ "шороон орд" гэж анхлан үүссэн чулуулаг, орон зайнаасаа өгөршил, элэгдэл, механик үйл явцын дүнд салж сарнин, дахин хуримтлагдаж, үе давхрага байдалтайгаар байгаа эрдэс баялгийн хуримтлалыг." 2 дугаар зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шороон ордоос олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан алтны хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь борлуулалтын үнэлгээний 7,5 хувьтай тэнцүү байна" гэсэн 2 дахь өгүүлбэр, мөн зүйлийн 1 дэх хэсэг болон 61 дүгээр зүйлд "төлбөрийг" гэсний дараа "төвлөрсөн болон" гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 16 дахь заалтаас "тус тус хэлнэ" гэснийг хассугай. 4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх