A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2006 оны 7 дугаар сарын 8-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2002 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 6 дахь хэсэг нэмсүгэй: 1/ 39 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг: "6. Лиценз эзэмшигч нь энэ хуулийн 38 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг Үндэсний татварын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны эхний сарын 20-ны дотор Үндэсний татварын албанд тушаана." МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх