- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "26 дугаар зүйл.Гадаадын иргэнийг бүртгэх Монгол Улсад зорчигч, түр болон удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэнийг бүртгэхдээ Иргэний бүртгэлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийг баримтална." 2 дугаар зүйл. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "цагдаагийн төв байгууллагаас" гэснийг "Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс" гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "цагдаагийн байгууллагад" гэснийг "Иргэний бүртгэл, мэдээллийн албанд" гэж тус тус өөрчилсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ГАНБОЛД
Текст томруулах
A
A
A
