A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2001 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 2 дахь заалт нэмсүгэй: "2/Монгол Улсын олон улсын зорчигч, тээврийн хэрэгслийн харилцааны нээлттэй хилийн боомт дээр Монгол Улсад зорчигчид орох-гарах, дамжин өнгөрөх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд гарах виз олгох;" 2 дугаар зүйл. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "1.Монгол Улсад төрийн, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрөө удирдах байгууллагын урилгаар ирсэн болон зорчигчоос бусад гадаадын иргэнийг урьж ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн тэдгээрийг ирсэн өдрөөс нь хойш 7 хоногийн дотор Албанд бүртгүүлнэ." 3 дугаар зүйл. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Алба" гэснийг "Албаны зөвшөөрлийг үндэслэн гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага"; 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "нийслэлд албанд, аймагт цагдаагийн байгууллагад" гэснийг "Албанд"; 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2, 3, 4, 5 дахь заалтын дугаарыг "3", "4", "5", "6" гэж тус тус өөрчилсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ

Хэвлэх