A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2002 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд дор дурдсан агуулгатай 26 дугаар зүйлийн 10 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тус тус нэмсүгэй: 1/ 26 дугаар зүйлийн 10 дахь хэсэг: "10. Гадаадын иргэнийг бүртгэх, гадаадын иргэн Монгол Улсад түр болон удаан хугацаагаар оршин суух, байнга оршин суух, цагаачлах журмыг Засгийн газар батална." 2/ 30 дугаар зүйлийн 5 дахь хэсэг: "5. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах журмыг Засгийн газар тогтооно." 2 дугаар зүйл. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын "дипломат" гэсний дараа "албан" гэж нэмсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

Хэвлэх