A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗYЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 4 дэх заалт нэмсүгэй: 1/ 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт: "4/ Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан бол." 2 дугаар зүйл. Энэ хуулийг Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх