- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Гаалийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 31 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг: "11. Гаалийн баталгаат агуулах, татваргүй барааны дэлгүүр байгуулах зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах эрхийг гаалийн удирдах төв байгууллага эдэлнэ." 2 дугаар зүйл. Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрээс "зөвшөөрөл олгох, түүний" гэснийг хассугай.. 3 дугаар зүйл. Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
