- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Гаалийн тухай хуулийн 32 дугаар зүйлд "2. Зорчигчийн хувийн хэрэглээний эмийн тоо хэмжээ, улсын хилээр нэвтрүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн гаалийн төв байгууллага батална." гэсэн 2 дахь хэсэг нэмсүгэй. 2 дугаар зүйл. Гаалийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн гарчигт "эд зүйлс" гэсний дараа ",эм" гэсэн үг нэмсүгэй. 3 дугаар зүйл. Энэ хуулийг Эмийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
