A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ГААЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Гаалийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "1.Гаалийн удирдах төв байгууллагын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь гаалийн байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн, дэд даргыг гаалийн удирдах дээд байгууллагын даргын саналыг үндэслэн Засгийн газар томилно." 2 дугаар зүйл. Гаалийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "төвлөрсөн" гэснийг хассугай. 3 дүгээр зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх