- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Гаалийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай З дахь хэсэг нэмсүгэй: "14.3.Төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх зорилгоор бараа, тээврийн хэрэгслийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаалийн нутаг дэвсгэрт түр оруулах хугацааг 6 сараас илүү хугацаагаар сунгах шаардлагатай бол уг асуудлыг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ." 2 дугаар зүйл. Гаалийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн З дахь хэсгийн дугаарыг "4" гэж өөрчилсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
