A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ГААЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Гаалийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн "онцлог бараа," гэсний дараа "түүнчлэн улс хоорондын шуудангийн илгээмж," гэж нэмсүгэй. 2 дугаар зүйл. Гаалийн тухай хуулийн 33 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "33 дугаар зүйл. Улс хоорондын шуудангийн илгээмж Улс хоорондын шуудангийн илгээмжид гаалийн бүрдүүлэлт хийх журмыг гаалийн болон шуудангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална." 3 дугаар зүйл. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын "олон улсын шуудан илгээлт" гэснийг "улс хоорондын шуудангийн илгээмж" гэж өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл. Энэ хуулийг Шуудангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх