A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ГААЛИЙН ТАРИФЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ГААЛИЙН ТАРИФЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Гаалийн тарифын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 13 дахь заалт нэмсүгэй: "13/эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэн болон тэдгээрийн тохироог баталгаажуулах, чанарыг алдагдуулахгүй хадгалах, тээвэрлэхэд шаардагдах оношлуур, урвалж, багаж, хэрэгсэл, сав, баглаа боодол." 2 дугаар зүйл.Энэ хуулийг Донорын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

Хэвлэх