A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 12 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 5 дахь хэсэг нэмсүгэй: 1/ 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг: "5. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь тухайн аймаг, нийслэл, суманд байнга оршин суугч байна. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь тухайн дүүрэгт байнга оршин суугч, эсхүл тухайн дүүргийн нутаг дэвсгэр дэх байгууллага, аж ахуйн нэгжид ажил, хөдөлмөр эрхэлдэг байна." 2 дугаар зүйл. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 121 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг: "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргыг сонгохдоо төлөөлөгчдийн дотроос нэр дэвшүүлэн хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгоно." 3 дугаар зүйл. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн "төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүй" гэснийг "нийт төлөөлөгчдийн олонхи"; мөн зүйлийн 7 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийг " Хуралдааныг багт 5 өрх, 50-иас дээш мянган хүн амтай сумын багт 10, хороонд 15 өрх тутмаас сонгуулийн насны тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно." гэж тус тус өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

Хэвлэх