- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 12 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧ

ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2003 оны 01 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дараахь зүйл, хэсэгт дор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй: 1/11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт: "9/Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 50.1-д заасан бүрэн эрх." 2/14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 26, 27 дахь заалт: "26/Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан орон нутгийн хэрэгцээт бүтээгдэхүүн, гэрээний үндсэн дээр Засгийн газарт бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбогдсон үүргийг нутаг дэвсгэртээ биелүүлэх ажлыг зохион байгуулах; 27/Засгийн газарт нийлүүлэх бүтээгдэхүүнийг холбогдох санхүүгийн эх үүсвэрийг нь шийдвэрлэж өгсөн тохиолдолд гэрээний үндсэн дээр нийлүүлэх. " 2 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 21 дэх заалт: "21/тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид харъяалагдах орон нутгийн төсвийн байгууллага, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ерөнхий менежерийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасны дагуу томилж, чөлөөлөх;" 2/28 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг: "2.Засаг дарга Тамгын газрынхаа ажиллах журмыг баталж, даргыг нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, томилно. 3. Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албаны орон тооны хязгаарыг тухайн шатны Засаг дарга тогтооно." 3 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "эрхийн" гэснийг "болон төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн"; 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Тэргүүлэгчид" гэснийг "Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга" гэж тус тус өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6, 13 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 5 дугаар зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
