A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19.4.1 дэх заалтад дор дурдсан агуулгатай дэд заалтууд нэмсүгэй: "- тагнуул болон гүйцэтгэх ажлын талаархи хууль тогтоомжийн биелэлт; - улсын хил хамгаалалт; - төрийн тусгай хамгаалалт;" 2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17.2.1 дэх заалтын "-Монгол Улсын аюулгүй байдлыг хангах бодлого", 19.4.1 дэх заалтын "-Монгол Улсын аюулгүй байдал" гэсэн дэд заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 3 дугаар зүйл. Энэ хуулийг Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх