- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2004 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй: 1/ 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн эхний өгүүлбэр: "Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлэх, төрийн бодлогын аливаа асуудлаар Улсын Их Хуралд саналаа оруулж, үг хэлж болно." 2/ 141 дүгээр зүйл. "141 дүгээр зүйл. Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл, түүний чиг үүрэг 141.1. Улсын Их Хурлын даргын дэргэд дор дурдсан бүрэлдэхүүнтэй Зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ ажиллана: 141.1.1. Улсын Их Хурлын дэд дарга; 141.1.2. Байнгын хорооны дарга; 141.1.3. нам, эвслийн бүлгийн ахлагч. 141.2. Зөвлөл дараахь чиг үүрэгтэй: 141.2.1. Улсын Их Хурлын чуулганаар долоо хоногийн хэлэлцэх асуудлыг зөвшилцөх; 141.2.2. шаардлагатай тохиолдолд нам, эвслийн бүлгийн хуралдах хуваарьт өдрөөс бусад ажлын өдөр хуралдах Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны хуваарийг тогтоох; 141.2.3.Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдааны хуваарь тогтоох; 141.2.4. Улсын Их Хурлын дотоод үйл ажиллагаатай холбогдолтой бусад асуудал. 141.3. Зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурлын дарга тогтооно." 3/ 16 дугаар зүйлийн 3,4,5 дахь хэсэг: "16.3. Байнгын болон дэд хороо дүрэмтэй байна. Байнгын хорооны үлгэрчилсэн дүрмийг Улсын Их Хурал батална. 16.4. Улсын Их Хурлын Тамгын газрын төсөвт Байнгын хорооны ажлын албаны үйл ажиллагааны зардлыг тусгайлан тусгана. 16.5. Байнгын хороо тогтоосон журмаар үйлдсэн тамга, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ." 4/ 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт: "15.1.4. хуралдааны явцад ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл тухайн гишүүний талаар Ёс зүйн дэд хороонд санал тавих." 5/ "151 дүгээр зүйл. Хуралдааны дэг сахиулагч 151.1. Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны танхимд хуралдааныг тасралтгүй явуулах, хэвийн ажиллагааг хангах үүднээс хуралдааны дэг сахиулагч ажиллана. 151.2. Хуралдааны дэг сахиулагч нь албаны хувцас, тусгай таних тэмдэгтэй байна. Албаны хувцас, тусгай таних тэмдгийн загварыг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга батална. 151 .3.Хуралдааны дэг сахиулагч нь дараахь эрх, үүрэгтэй байна: 151.3.1. хуралдааны танхимд журам сахиулах; 151.3.2. хуралдаан даргалагчийн зүгээс дэг сахиулах талаар өгсөн үүргийг хэрэгжүүлэх; 151.3.3. гишүүнд энэ хуулийн 15.1.3-т заасан арга хэмжээ авах тохиолдолд шаардлагатай бол биед нь гэмтэл учруулахгүйгээр хуралдааны танхимаас гаргах." 6/ 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: "34.2. Ерөнхий нарийн бичгийн дарга нь Улсын Их Хурлын ерөнхий менежерийн хувьд холбогдох Байнгын хорооны даргын саналыг харгалзан Байнгын хорооны ажлын албаны ажилтанг томилж, чөлөөлнө." 7/ 36 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг: "36.2. Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно." 36.3. Тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Ерөнхийлөгчийн хориг тавьсан хугацаатай давхацвал хоригийг хэрхэх тухай асуудлыг Улсын Их Хурал хянан хэлэлцэж дуусах хүртэл уг хууль, бусад шийдвэр, бүхэлдээ буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр зогсоно." 2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.6-ын "Улсын Их Хурлын даргад" гэсний дараа "урьдчилан"; мөн хуулийн 16.1, 17.1.1-17.1.3, 17.1.6, 17.1.7, 17.1.9, 18.3, 19.3, 19.5, 22.1.1, 32.1.15-ын "дүгнэлт" гэсний өмнө "санал"; 26.2.2-ын "чуулганаар" гэсний өмнө "нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын саналыг харгалзан" гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дараахь зүйлийн хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг: "8.5. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааныг чуулганы хугацаанд долоо хоног бүрийн Пүрэв гаригт, Баасан гаригийн үдээс хойш хуралдуулахаар зохион байгуулна. Шаардлагатай бол нам, эвслийн бүлгийн хуралдах хуваарьт өдрөөс бусад ажлын өдөр зохион байгуулж болно." 2/ 14 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг: "14.7. Улсын төсөв, дараа жилийн төсвийн хүрээний мэдэгдэл болон улс орны нийгэм, эдийн засгийн онцгой чухал асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх явцад Байнгын хороод санал, дүгнэлтээ бэлтгэхэд тодорхой хугацаа шаардагдах, сонгогчдоос санал авах, түүнчлэн тухайн үеийн нөхцөл байдлын улмаас зайлшгүй шаардлага гарвал Байнгын хорооны болон нам, эвслийн бүлгийн саналыг харгалзан Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг 7-14 хоногийн хугацаагаар түр завсарлуулж болно." 3/ 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт: "15.1.3. хуралдааны дэгийг удаа дараа зөрчсөн, хуралдааныг хэвийн явуулахад саад болж байгаа тохиолдолд урьдчилан сануулахгүйгээр чуулганы хуралдаанаас гаргана." 4/ 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: "28.3. Байнгын хорооны дарга хорооныхоо өдөр тутмын ажлыг удирдаж, хуралдааныг даргална. Байнгын хорооны дарга 7-гоос дээш хоногийн хугацаагаар өвчтэй, чөлөөтэй байх, дотоод, гадаадад томилолтоор ажиллах зэргээр эзгүй байх хугацаанд түүний саналыг харгалзан Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон нэг гишүүн үүргийг нь түр орлон гүйцэтгэнэ." 5/ 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн эхний өгүүлбэр: "Улсын Их Хурлын Тамгын газрын ажлыг Ерөнхий нарийн бичгийн дарга удирдах бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосны дагуу Улсын Их Хурал томилж, чөлөөлнө." 4 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.2.1-ийн "ээлжит болон ээлжит бус" гэснийг "ээлжит, ээлжит бус болон хүндэтгэлийн" гэж өөрчилсүгэй. 5 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22.1.8-ыг хассугай. 6 дугаар зүйл. Энэ хуулийг 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
