A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17.2, 19.1, 19.4-т дараахь заалтууд нэмсүгэй: "1/ 17.2.3. Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо: -боловсрол; -соёл, урлаг; -шинжлэх ухаан; -ард түмний түүх, соёл, оюуны өвийг сэргээх, хамгаалах талаархи бодлого; -монгол хэл, бичиг, үндэстний цөөнхийн хэл, бичиг, соёл, урлаг, ёс заншлын талаар төрөөс баримтлах бодлого. 2/ 17.2.4. Дэд бүтцийн байнгын хороо: -барилга, хот байгуулалт; -түлш, эрчим хүч; -зам тээвэр, шуудан; -орон сууц, нийтийн аж ахуй; -аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжил. 3/ 17.2.5. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн байнгын хороо: -мэдээлэл, технологийн хөгжил; -харилцаа холбоо; -хэвлэл мэдээллийн хэрэгсэл; -техник, технологийн шинэчлэл. 4/ 17.2.10. Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо: -газар тариалан, үрийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн бодлого; -хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, тэдгээрийн аюулгүй байдал; -хөдөөгийн хөгжлийн бодлого; -хөдөөг хөгжүүлэх бодлоготой холбоотойгоор хэрэгжих гадаад орны болон олон улсын байгууллагын зээл тусламжийн гэрээ; -мал аж ахуйн бодлого; -малын даатгал болон малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах. 5/ 19.1.5. Эдийн засгийн байнгын хороонд: 1/ Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн. 6/ 19.4.6. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо: -жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих; -жижиг, дунд үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалт." 2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "16.2. Улсын Их Хурал Байнгын хороог үйл ажиллагааныхаа салбар, чиглэлээр Улсын Их Хурлын гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулах бөгөөд дараахь Байнгын хороодтой байна: 16.2.1.Аюулгүй байдал, гадаад бодлогын; 16.2.2.Байгаль орчны; 16.2.3.Боловсрол, соёл, шинжлэх ухааны; 16.2.4.Дэд бүтцийн; 16.2.5.Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн; 16.2.6.Нийгмийн бодлогын; 16.2.7.Төрийн байгуулалтын; 16.2.8.Төсвийн; 16.2.9.Хууль зүйн; 16.2.10.Хүнс, хөдөө аж ахуйн; 16.2.11.Эдийн засгийн." 3 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17.2.2-ын "Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн" гэснийг "Байгаль орчны" гэж; 17.2.7-гийн "бүсчилсэн хөгжил, барилга, хот байгуулалт" гэснийг "бүсчилсэн хөгжил" гэж; мөн заалтын "үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт, техник, технологийн шинэчлэл" гэснийг "үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт" гэж; 28.1-ийн "хоёр" гэснийг "гурван" гэж; 17.2.3, 17.2.4, 17.2.5, 17.2.6 дахь заалтын дугаарыг "17.2.6, 17.2.7, 17.2.8, 17.2.9" гэж; 17.2.7 дахь заалтын дугаарыг "17.2.11" гэж тус тус өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16.5-ын "албан бичгийн" гэснийг; 17.2.2-ын "-газар тариалан, үрийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн бодлого; -хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, тэдгээрийн аюулгүй байдал; -хөдөөгийн хөгжлийн бодлого; -хөдөөг хөгжүүлэх бодлоготой холбоотойгоор хэрэгжих гадаад орны болон олон улсын байгууллагын зээл тусламжийн гэрээ; -мал аж ахуйн бодлого; -малын даатгал болон малын өвчний асуудал;" гэснийг; 17.2.3-ын "-боловсрол; -соёл, урлаг; -шинжлэх ухаан, мэдээлэл, технологийн хөгжил; -ард түмний түүх, соёл, оюуны өвийг сэргээх, хамгаалах талаархи бодлого; -монгол хэл, бичиг, үндэстний цөөнхийн хэл, бичиг, соёл, урлаг, ёс заншлын талаар төрөөс баримтлах бодлого;" гэснийг; 17.2.4-ийн "-хэвлэл, мэдээллийн хэрэгсэл;" гэснийг; 17.2.7-гийн "-дэд бүтцийн хөгжлийн бодлого;" гэснийг тус тус хассугай. 5 дугаар зүйл. Энэ хуулийг 2004 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР

Хэвлэх