A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ /2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 21.2.-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "21.2. Хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллагын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь хөдөлмөр эрхлэлтийн байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн ­Ерөнхий сайд, хөдөлмөр эрхлэлтийн орон нутгийн албаны даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллагын дарга тус тус томилж, чөлөөлнө." 2 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 14.1.1., 15.1.1., 16.1., 16.2., 21.3.-ын "төвлөрсөн" гэснийг тус тус хассугай. 3 дугаар зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх