A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2009 оны 07 сарын 16-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хуулийн 5.1 дэх хэсгээс ", хяналт тавих"; 6.1.5 дахь заалтаас "хэрэгжилтэд хяналт тавьж,"; 6.1.7 дахь заалтаас "шарлагын тунд хяналт тавих,"; 23.1.2 дахь заалтаас " ,хяналтыг" гэснийг тус тус хассугай. 2 дугаар зүйл. Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хуулийн 7.1 дэх хэсэг, 6.1.8, 6.1.9, 6.1.15 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. З дугаар зүйл.Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх