- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Эрүүл мэндийн тухай хуулийн 46.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "46.1.Эрүүл мэндийн мэргэжлийн хяналтыг эрүүл мэндийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон эрүүл мэндийн байгууллагын дотоод хяналтаар хэрэгжүүлнэ." 2 дугаар зүйл.Энэ хуулийг 2000 оны 9 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг "30.2.Дархлаажуулалтыг зохион байгуулах асуудлыг холбогдох хуулиар зохицуулна." гэж өөрчлөн найруулсугай. 2 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11 дэх заалтын " вакциныг" гэснийг "дархлаажуулах бэлдмэлийг" гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл. Энэ хуулийг Дархлаажуулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
