- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйл, 17.11 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 16 дугаар зүйл: "16 дугаар зүйл. Эрүүл мэндийн магадлан итгэмжлэл 16.1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, стандартад шинжилгээ хийж, магадлан итгэмжлэл олгох, эрүүл мэндийн байгууллагын түвшинг тодорхойлж, дүгнэлт гаргах зэрэг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ. 16.2. Магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам, магадлан шинжлэх ажлын шалгуурыг Засгийн газар тогтооно." 2/ 17.11 дэх хэсэг: "17.11. Эмнэлгийн мэргэжилтэн эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно." 2 дугаар зүйл. Эрүүл мэндийн тухай хуулийн 12.2 дахь хэсгийн "аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газраас" гэснийг "аймаг, нийслэлийн Засаг дарга", 17.7, 22.1, 22.2, 22.3 дахь хэсгийн "эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллагаас" гэснийг "эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас", 23.2 дахь хэсгийн "эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллагад" гэснийг "эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад" гэж тус тус өөрчилсүгэй. 3 дугаар зүйл. Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
