- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Эрүүл мэндийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй: 1/ 281 дугаар зүйл: "281 дугаар зүйл. Эмнэлгийн төлбөргүй тусламж, үйлчилгээ 281.1. Монгол Улсын иргэнд түүний эрүүл мэндийн даатгалд даатгуулсан эсэхээс үл хамааран эмнэлгийн дараахь тусламж, үйлчилгээг төлбөргүй үзүүлнэ: 281.1.1. эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээ; 281.1.2. сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн болон удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардагдах зарим эмгэгийн эмчилгээ, халдвар судлалын үйлчилгээ, төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх тарилга, халдварт өвчний голомтын ариутгал, халдваргүйтгэл; 281.1.3.жирэмсэн, төрөх, төрсний дараахь үед эмнэлгийн заалтаар хийлгэсэн үзлэг, шинжилгээ, эмчилгээ /зөвхөн жирэмслэлт, төрөлттэй холбоотой шалтгаанаар/; 281.1.4.байгалийн гамшиг, гэнэтийн аюул, осол болон нийтийг хамарсан аюул бүхий халдварт өвчний дэгдэлтийн үед гэмтсэн, өвчилсөн хүний эмчилгээ; 281.1.5.аргагүй хамгаалалт, гарцаагүй байдалд хүний амь нас аврахаар, эсхүл их хэмжээний хохирлоос сэргийлж яваад гэмтсэн, өвчилсөн хүний эмчилгээ. 281.2. Энэ хуулийн 281 .1-д заасан төлбөргүй тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар, 281.1.2-т заасан өвчин эмгэгийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." 2/ 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "8.2. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулан ажиллуулна. Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." 3/ 11 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг: "11.2. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Үндэсний зөвлөл байгуулан ажиллуулж болно. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар батална. 11. 3. Бүс нутгийн хүн амд эрүүл мэндийн төрөлжсөн, нарийн мэргэшлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, сургалт, сурталчилгаа хийх, эрүүл мэндийн лавлагаа, тусламж, үйлчилгээ эрхлэх бүсийн оношлогоо, эмчилгээний төв ажиллуулж болно. Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн үлгэрчилсэн дүрмийг Засгийн газар батална." 4/ 16 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг: "16.3.Барилга байгууламж, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчний бэлтгэл, ур чадвар, ёс зүйн түвшингээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ явуулах технологи, чанар, стандартын шаардлага хангасан эрүүл мэндийн байгууллагад 5 хүртэл жилийн хугацаагаар магадлан итгэмжлэл олгоно. 16.4.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ орон тооны бус шинжээчийг сонгон шалгаруулж ажиллуулна. Шинжээч сонгон шалгаруулах, ажиллуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." 5/ 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: "21.2. Энэ хуулийн 281 дугаар зүйлд заасан эмнэлгийн төлбөргүй тусламж, үйлчилгээний зардал болон төрийн өмчийн эмнэлгийн байгууллага, өрхийн эмнэлгийн тогтмол зардлыг төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ." 6/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 18 дахь заалт: "3.1.18."эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, хэрэгсэл" гэж хүний бие махбодийн үйл ажиллагаа, согогийг орлуулах, нөхөх, эмчлэх, сувилах зориулалтаар бүтээгдсэн зүйлийг." 2 дугаар зүйл. Эрүүл мэндийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "бодлого" гэсний дараа "үндсэн"; "хамгаалуулах" гэсний дараа "нийгмийн эрүүл мэндийн болон"; "тусламж" гэсний дараа "үйлчилгээ"; "иргэн" гэсний дараа "албан тушаалтны"; 12.3-ын "тусгай зөвшөөрөл авахад" гэсний дараа "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1-д зааснаас гадна"; 22.1, 22.2, 22.3, 24.1-ийн "эзэмшүүлэх" гэсний дараа "тусгай"; 27.1-ийн "газраас" гэсний дараа "голомт цомхотгосноос хойш 1 сарын дотор"; 47.1.1, 47.1.2-ын "тусламж" гэсний дараа "үйлчилгээ"; 51.1.5-д "зөрчсөн бол" гэсний дараа "иргэнийг 20000-30000,"гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Эрүүл мэндийн тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 13 дугаар зүйл: "13 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох 13.1. Тусгай зөвшөөрөл олгосон байгууллага Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан үндэслэлээр уг тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгоно." 2/ 17 дугаар зүйл: "17дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх, сувилах, эм барих зөвшөөрөл олгох 17.1.Эмнэлгийн мэргэжилтэнд олгох эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл нь ерөнхий мэргэжлийн болон нарийн мэргэшлийн гэсэн төрөлтэй байна. 17.2.Анагаах ухааны болон эм зүйн, сувилахуйн боловсрол эзэмшүүлэх тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгсөж, мэргэжлийн шалгалтад тэнцсэн эмнэлгийн мэргэжилтэнд ерөнхий мэргэжлийн зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгоно. 17.3.Ерөнхий мэргэжлээр 2-оос доошгүй жил ажилласны дараа төгсөлтийн дараахь сургалтад хамрагдаж, эмнэлгийн нарийн мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн эмнэлгийн мэргэжилтэнд тухайн мэргэшлийн зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгоно. 17.4.Мэргэжлийн буюу эрдмийн зэрэг хамгаалсан, эсхүл мэргэжлээрээ 20-оос доошгүй жил ажилласан эмч, сувилагч, эм зүйчид эмчлэх, сувилах, эм барих зөвшөөрлийг хугацаагүйгээр олгоно. 17.5.Анагаах ухааны болон эм зүй, сувилахуйн боловсрол эзэмшсэн, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн гадаадын иргэн, харъяалалгүй хүнд эмчлэх, эм барих, сувилах үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 5 хүртэл жилийн хугацаагаар олгож болно. 17.6.Эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно." 3/ 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: "23.3. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд Ёс зүйн хороо байгуулан ажиллуулна. Ёс зүйн хорооны дүрэм болон эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." 4/ 44 дүгээр зүйл: "44 дүгээр зүйл. Эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, худалдах, импортлох 44.1. Эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, худалдах, импортлох үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд эрхэлнэ. 44.2. Эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, худалдах, импортлоход түүнийг бүтээсэн материалын бүтэц, чанар, тухайн хэрэгслийн техникийн болон чанарын баталгаажуулалтын баримт бичгийг хавсаргасан байна." 5/ 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "37.1. Эхийн хэвлий дэх ураг удамшлын болон бие эрхтний гаж хөгжилтэй болох нь тогтоогдсон, эсхүл тухайн жирэмсэлт нь эхийн амь насанд ноцтой аюул учруулж болох онцгой нөхцөлд жирэмсэн эх, шаардлагатай гэж үзвэл түүний нөхрөөс бичгээр зөвшөөрөл авч, жирэмсэлтийг эмнэлгийн аргаар тасалж болно." 7/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11 дэх заалт: "3.1.11 "дархлаажуулалт" гэж халдварт өвчнөөс сэргийлэх, түүний тархалтыг хязгаарлах,өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоог;" 8/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12 дахь заалт: "3.1.12. "донор" гэж бусдын эрүүл мэнд, амь насыг аврахад зориулан өөрийн биеийн эд эрхтэн, цусыг сайн дураараа өгөгч болон зарим эд эрхтэнг нь шилжүүлэн суулгах зорилгоор авч болох цогцсыг;" 9/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалт: "3.1.13."олон улсын хөл хориот өвчин" гэж олон улсын эмнэлэг, ариун цэврийн дүрэмд заасан өвчнийг;" 10/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалт: "3.1.16. "сувилах" гэж өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг илааршуулах болон өвчтнийг сэргээн засахад чиглэгдсэн сувилагчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;" 11/ 51 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 11 дэх заалт: "51.1.11. энэ хуулийн 281.1, 49.1.1, 49.1.4-ийг зөрчсөн албан тушаалтныг 30000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000-250000 төгрөгөөр торгох." 4 дүгээр зүйл. Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.7-ын "эрүүл ахуйч" гэснийг "нийгмийн эрүүл мэндийн ажилтан"; 4.2.2-ын "урьдчилан сэргийлэлтийг" гэснийг "нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг"; 10.1.5, 27.1, 27.2, 27.3-ын "гоц аюулт халдварт" гэснийг "олон улсын хөл хориот"; 24.1-ийн"төгсөж" гэснийг "төгссөн"; 24.2-ын "Тангараг өргөсөн Хүний их эмч Төрийн далбаанаас адис авч хүндэтгэл үйлдэнэ" гэснийг "Тангараг өргөх, хүндэтгэл үйлдэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."; 29.2 дахь хэсгийн "гоц аюулт" гэснийг "олон улсын хөл хориот"; 51.1.4-ийн "100000" гэснийг "150000" гэж тус тус өөрчилсүгэй. 5 дугаар зүйл. Эрүүл мэндийн тухай хуулийн 24.1-ээс "эмчлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан" гэснийг хассугай. 6 дугаар зүйл. Эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.5, 22.4-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
