A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ЭРYYЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Эрүүл мэндийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 261 дугаар зүйл нэмсүгэй: 261 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгаа 261.1.Эмнэлгийн мэргэжилтэн нийгмийн дараахь баталгаагаар хангагдана: 261.1.1.эрүүл мэндийн байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд тэтгэвэрт гарахад нь 12 сарын, үүнээс сум, тосгон, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагаас нь нэг удаа олгох; 261.1.2.орон нутгийн хурал, захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, эмнэлгийн мэргэжилтэнд нэмэгдэл цалин, урамшил олгох, дэмжлэг үзүүлэх; 261.1.3.хуульд заасан бусад баталгаа. 2 дугаар зүйл. Энэ хуулийг 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

Хэвлэх