- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Хот байгуулалтын тухай хуулийн 5.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "5.1. Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн төсөл, бүс нутгийн хөгжлийн төсөл, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үе шатны бусад зураг төслийг боловсруулах ажлыг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлж болно." 2 дугаар зүйл. Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
